Highlights

өдөр 1
- Зочид буудлаас угтаж авна
- Мэлхий хад
- Аръяабал сүм
- Өдрийн хоол
- Тэрэлж байгалийн цогцолборт газар
- Морь унана
- Монгол айлд зочлох
- Оройн зоог Хорхог
- Галын наадам
- Од харах
өдөр 2
- Өглөөний цай
- хот руу явна
- Гандан тэгчилэн хийд 
- Сүхбаатарын талбай
- Засгын газрын ордон доторхи музей
- Өдрийн хоол
   адууны чанасан мах, умс, китай
- Монголын үндэсний музей
- Ардын язгуур урлагын тоглолт
- Зочид буудалд хүргэж өгнө

Gallery

Itinerary

  • Duration: 1шөнө 2 өдөр
  • Ages:
Day
Үдээс өмнө:
Зочид буудлаас угтан авч хотоос 70км-т байрлах байгалийн өвөрмөц тогтоц бүхий Мэлхий хад орно. Дараа нь Аръяабал сүмээр зочилж үзнэ. Тус сүмд очихын тулд сонирхолтой дүүжин гүүрээр явж, уулын өөд явган өгсөж очино. Ингээд цааш 30км-т байрлах Тэрэлж байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутаг руу хөдөлнө.
Үдээс хойш:
Тэрэлжид очин 3 цаг морь унах явцдаа голоор гаталж, тал дээгүүр давхиж, уулын хяраар эгц доогуур нь ширүүн гол урсах жимээр явна. Морь унаж алжаасан жуулчид маань замд дайралдах талын Монгол айлаар зочилж тухайн айлын амьдрал ахуйтай танилцаж цагаан идээ (айраг, бяслаг, ааруул) амссаны дараа амрах жуулчны баазруугаа очин өрөөгөө хүлээн авна. Ингээд усанд орж амраад товлосон цагт цугларч оройн хоол зооглоно. Энэ үдэш оройн хоолонд бид бүхэн Монгол үндэсний бахархал болох “Хорхог” иднэ. Оройн хоолны дараа спорт тоглоом тоглон галын наадам хийж наадсаны дараа гэр гэртээ орж амарцгаана. Шөнө 3 цагт сэрж монголын гайхамшигт цэлмэг тэнгэрт одод хэрхэн түгэхийг харах боломжтой. Энэ хүрээд энэ өдрийн аялал маань өндөрлөх болно. 
  • stay at: жуулчны гэр
  • trip time:
Үдээс өмнө:
Өглөөний цайгаа уугаад гэрээ хүлээлгэж өгчихөөд хот руу буцаж явна. Хотод ирээд гандан хийд үзэж сонирхоно. Өдрийн хоолонд адууны болон үхрийн чанасан мах, казак түмний үндэсний хоол умс, китай зооглоно.
Үдээс хойш:
Дараа нь үндэсний түүхийн музей үзээд сүхбаатарын талбай буюу төв талбай үзэж засгын газрын ордонд байрлах музей үзнэ. Тэгээд үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрт жуулчдад зориулсан тоглолт үзнэ. Тухайн тоглолтонд үндэсний дуу, уртын дуу, бүжиг, цам, хөөмий, ятга, хуучир, морин хуур хөгжим зэрэг бүхий л үндэсний урлагтай танилцана. Дуусаад зочид буудалд нь хүргэж өгсөнөөр энэ өдрийн аялал маань өндөрлөх болно.  
  • stay at:
  • trip time:

What's included

- жуулчны бааз 
- унаа 
- орчуулагч 
- багцад багтсан үзмэрүүд
- багцад багтсан хоол
- морь
- тасалбарууд

зочид буудал төлбөр нэмэлтээр   3од
                                                        4од
                                                        5од

Information & FAQ

Question? Book now or call (976) 90090009