Highlights

өдөр 1
- Зочид буудлаас угтаж авна
- Мэлхий хад
- Аръяабал сүм
- Өдрийн хоол
- Тэрэлж байгалийн цогцолборт газар
- Морь унана
- Монгол айлд зочлох
- Оройн зоог Хорхог
- Галын наадам
- Од харах
өдөр 2
- Өглөөний цай
- Чингис хааны хөшөөт цогцолбор
- Түүхийн жижиг музей
- Үндэсний хувцастай зураг
- 13-р зуун цогцолбор
- Өдрийн хоол
- Тэмээ унана
- Сарлаг унана
- Оройн хоол
өдөр 3
- Өглөөний цай
- Хот руу явна
- Гандан тэгчилэн хийд 
- Сүхбаатарын талбай
- Засгын газрын ордон доторхи музей
- Өдрийн хоол
   адууны чанасан мах, умс, китай
- Монголын үндэсний музей
- Ардын язгуур урлагын тоглолт
- Зочид буудалд хүргэж өгнө

Gallery

Itinerary

  • Duration: 2 шөнө 3өдөр
  • Ages:
Day
Үдээс өмнө:
Зочид буудлаас угтан авч хотоос 70км-т байрлах байгалийн өвөрмөц тогтоц бүхий Мэлхий хад орно. Дараа нь Аръяабал сүмээр зочилж үзнэ. Тус сүмд очихын тулд сонирхолтой дүүжин гүүрээр явж, уулын өөд явган өгсөж очино. Ингээд цааш 30км-т байрлах Тэрэлж байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутаг руу хөдөлнө. Үдээс хойш:
Тэрэлжид очин 3 цаг морь унах явцдаа голоор гаталж, тал дээгүүр давхиж, уулын хяраар эгц доогуур нь ширүүн гол урсах жимээр явна. Морь унаж алжаасан жуулчид маань замд дайралдах талын Монгол айлаар зочилж тухайн айлын амьдрал ахуйтай танилцаж цагаан идээ (айраг, бяслаг, ааруул) амссаны дараа амрах жуулчны баазруугаа очин өрөөгөө хүлээн авна. Ингээд усанд орж амраад товлосон цагт цугларч оройн хоол зооглоно. Энэ үдэш оройн хоолонд бид бүхэн Монгол үндэсний бахархал болох “Хорхог” иднэ. Оройн хоолны дараа спорт тоглоом тоглон галын наадам хийж наадсаны дараа гэр гэртээ орж амарцгаана. Шөнө 3 цагт сэрж монголын гайхамшигт цэлмэг тэнгэрт одод хэрхэн түгэхийг харах боломжтой. Энэ хүрээд энэ өдрийн аялал маань өндөрлөх болно. 
  • stay at: жуулчны гэр
  • trip time:
Үдээс өмнө:
Өглөөний цайгаа уусны дараа гэрээ хүлээлгэж өгнө. Дараа нь 80км-н зайтай Чингис хааны хөшөөт цогцолбор (Цонжин Болдог)-т очиж цогцолборыг гадна болон дотроос нь үзэж Монгол үндэсний болон баатрын хувцас өмсөж, шонхор бүргэдтэй хамт дурсгалын зураг авхуулна. Үүний хажуугаар түүхийн холбогдолтой жижигхэн музей үзэж сонирхоно.
Үдээс хойш:
Дуусаад 53км-н зайд байрлах 13-р зуун цогцолбор руу явж 13-р зууны  үеийн монголчуудын амьдрал өрнөж буй цогцолбор газарт очин хааны өргөө отог дээр очиж тухайн үеийн хаад хэрхэн амьдарч байсныг сонирхон үзэж тэндээ өдрийн хоол идээд дараа нь хоорондоо 2-оос 3км газарт орших бөөгийн отог, малчны отог, номын өргөө отог, урчуудын хотхон, харуулын отог зэрэг отогуудаар явж морь, тэмээ, сарлаг унаж дурсгалт зураг авхуулна. Отог дээр үндэсний зоог болох цагаан идээ (айраг, ааруул, өрөм) амсана. Ингээд хотын зүг хөдлөн зочид буудалд нь хүргэж өгсөнөөр энэ өдрийн аялал маань өндөрлөх болно.
  • stay at: зочид буудал
  • trip time:
Үдээс өмнө:
Өглөө зочид буудлаас тосч аван энэ өдрийн аяллаа эхлүүлнэ. Ингээд Гандан хийдээр зочилж танилцана. Дараа нь монголын үндэсний түүхийн музей үзэж сонирхоод өдрийн хоолондоо орно. Өдрийн хоолонд адууны болон үхрийн чанасан мах, казак түмний үндэсний хоол умс, китай зооглоно.
Үдээс хойш:
Ингээд Сүхбаатарын талбай буюу төв талбай үзэж засгын газрын ордонд байрлах музей үзнэ. Үүний дараа ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг Говь үйлдвэрийн ажиллагаатай танилцах бөгөөд мөн худалдан авалт хийж болно. Дараа нь үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрт жуулчдад зориулсан тоглолт үзнэ. Тухайн тоглолтонд үндэсний дуу, уртын дуу, бүжиг, цам, хөөмий, ятга, хуучир, морин хуур хөгжим зэрэг бүхий л үндэсний урлагтай танилцана. Дуусаад зочид буудалд нь хүргэж өгсөнөөр энэ өдрийн аялал маань өндөрлөх болно.
  • stay at: зочид буудал
  • trip time:

What's included

- жуулчны бааз 
- унаа 
- орчуулагч 
- багцад багтсан үзмэрүүд
- багцад багтсан хоол
- морь
- тасалбарууд

зочид буудал төлбөр нэмэлтээр   3од
                                                        4од
                                                        5од

Information & FAQ

Question? Book now or call (976) 90090009